>

Тавилгын өнгөний тухай

06/22/10 10:30 pm | Comments (0) | Posted By: admin

Тавилгын өнгөний тухай

Өнгө нь хүнд баяр баясгалан, нам гүм, уужуу тайван, дулаан, уйтгар гунигтай, бүгчим давчуу, жихүүн хүйтэн сэтгэлийг төрүүлдэг. Бүх өнгийш сэтгэхүйд нөлөөлж байгаагаар нь идэвхитэй ба идэвхигүй гэж ангилдаг байна.
Улбар, улбар шар, улаан өнгийг идэвхитэй, хөх, нил ягаан өнгийг идэвхигүй өнгөнд оруулдаг.

Улаан өнгө

Улаан өнгө нь бадрангуй дайчин өнгө. Монголчууд улаан өнгийг эрхэмлэн билэгдэж улаан залаатай Монгол түмэн гэж өөрсдийгөө нэрийддэг билээ.Улаан өнгийг маш эрэмгий, бадрангуй, сүрлэг зүйлийг билэгддэг хэмээн өргөнөөр хэрэглэдэг. Улаан нь нүдээр дамжуулан хүний бие организмд сэрэл мэдрэмжийг өдөөснөөр бие организмын үйл ажиллагааг эрчимжүүлж, зүрхний цохилтыг түргэсгэн, цусны даралтыг нэмэгдүүлж, сэтгэл хөдөлгөн, хөдөлмөрийн чадварыг түргэн зуур нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

Улбар шар, шар

Улбар шар, шар өнгийг алт эрдэний өнгө гэдэг. Энэ өнгө нь дулаан бүлээн сэтгэлийг хүнд төрүүлж, сэтгэл санааг оргилуун, итгэлтэй, хөнгөн болгодог. Мөн түүнчлэн улбар шар өнгө нь хүний сэрэл мэдрэмжийг өдөөж нэгэн хэвийн нозооронги байдлаас гаргаж өгдөг. Харин шар өнгө бол хөгжилтэй, дулаан өнгө бөгөөд хүний сэтгэхүйд аятай нөлөөллийг бий болгодог учраас ажлаа өндөр хурдацтай, үр бүтээлтэй гүйцэлдүүлэхийг эрмэлзэж байгаа ямар ч нөхцөлд хэрэглэж болдог.

Ногоон өнгө

Ногоон өнгө нь гам тайван байдлыг илтгэж хүний сэтгэл санааг тайван болгодог. Энэ өнгө нь харааны эрхтэнг бага цуцаах учир нүдний дотоод даралт ихтэй хүмүүс болон нүд нь гялбамтгай хүмүүс ногоон шил зүүвэл тохиромжтой.

Хөх

Хөх өнгийг хөх тэнгэрийн өнгө, хөх Монгол улс хүндлэн билэгдэж байдаг юм. Хөх өнгө нь гэрлийг 40 хувь хүртэл ойлгодог.Хөнгөн шингэн сэтгэгдлийг төрүүлж байдаг байна.

Цагаан

Цагаан өнгийг Монголчууд ариун өнгө хэмээн билэгддэг. Цагаан өнгө нь гэрлийг 80 хувь ойлгодог юм байна. Цайвар цагаан хүйтэн өнгөнүүд нь хөнгөн шингэн, шинэ соргог сэтгэгдлийг төрүүлж байдаг байна.

Хар өнгө

Хар өнгө нь хүнд уйтгартай хүнд сэтгэгдлийг төрүүлдэг учир идэвхтэй ажлын орчинд тохиромжгүй байдаг.

Хэрэв та албан байгуулагынхаа дотор заслыг хийх гэж байгаа бол дараах зөвлөгөөг бас таньд зориулж байна.
Өнгө бол оффист орчны өөрчлөлтийг бий болгогч гол элемент юм. Гэхдээ оффисын өнгөний нийлэмжийг бүрдүүлэхдээ анхаарах гол зүйл бол өнгө бол хүний сэтгэл зүй, ажиллах эрч хүчинд маш их нөлөөг үзүүлдэг хүчин зүйл гэдгийг санаж байх хэрэгтэй. Оффисын дизайн, тэр дундаа өнгөний нийлэмжийг сонгох үед өнгөний хослол, нийлэмж сайтай орчныг бүрдүүлэх нь тухайн орчинд ажиллаж байгаа хүнд өөртөө итгэлтэй байдлыг бий болгож байдгийг анхаарах нь зүйтэй.
Хэт олон өнгөний нийлэмж нь хүнд эрч хүчийг өгөхөөсөө илүү анхаарал сарниулж, самууруулах нөлөөг үзүүлэх нь байдаг. Оффисын хэт олон өнгөнүүд нь бүтээмжийг бууруулахад хүргэдэг бөгөөд эцсийн эцэст ажлын орчны дизайн болон өнгөний зохицолдоо нь тухайн оффист ажиллаж байгаа хүнд ажлын бүтээмж, эрч хүчийг өгч байх хэрэгтэй.
Өнгөний зөв зохицлыг бий болгож чадвал энэ нь урам зоригтой, эрч хүчтэй, сэтгэл сэргээсэн уур амьсгалыг бүрдүүлж өгдөг. Ер нь өнгө гэдэг бол мэдээлэл, сэтгэл хөдлөл, үггүй харилцааны гол элемент юм. Ажлын байрны өнгөний нийлэмжийг хэрхэн бүрдүүлэх нь танай хамт олны ажлын бүтээмж, уур амьсгалд эерэг, эсвэл сөрөг нөлөөг шууд үзүүлж байдаг
Гэтэл зарим байгууллагуудад ажлын байр, оффисыг буруу өнгөний сонголттойгоор тохижуулснаас болж тухайн өнгөний сэтгэхүйд нөлөөлөх нөлөөллийн улмаас тухайн орчинд ажиллаж байгаа хүн хөдөлмөрийн бүтээмж муудах, тэр байтугай эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч учирдаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд дэлхийн тэргүүлэх тавилга үйлдвэрлэгчдийн өөрийн үйлчлүүлэгчдэд санал болгож байгаа үндсэн өнгөнүүдийг танд танилцуулъя.

Цагаан өнгө – Бүх өнгөний нэгдэл

Энэ өнгө нь орчныг гэгээлэг болгохоос гадна сэргээх нөлөөг үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд бүхий л үйлдвэрлэлийн салбаруудад цагаан өнгийг түлхүү хэрэглэх хандлага улам нэмэгдэж байна. Тэр дундаа оффисын өнгөний нийлэмжийг бүрдүүлэхдээ цагаан өнгийг эрхэмлэх хандлага улам нэмэгдсээр байна. Цагаан өнгө нь бүх өнгөний нэгдэл бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөөллийг хүнд үзүүлдэггүй байна. Цагаан өнгө бол төгс өнгө бөгөөд сайн ялгарлыг бий болгож, идэвхтэй орчинг бүрдүүлж өгдөг. Тийм ч учраас энэ өнгө нь ихэнх тохиолдолд үндсэн хийгээд ялгаруулагч өнгөний үүргийг сайн гүйцэтгэж байдаг. Цагаан өнгөний орчин нь хүний нүдэнд тухайн өрөөг, эсвэл тухайн объектыг цэвэр хэлбэрээр нь харахад тусалдаг. Цагаан суурин дээр хар хүрээ ч юм уу, тодотголыг хийж өгөх үед цагаан, хар өнгөний хослол нь оффист сэргээх нөлөөтэй орчинг бий болгож өгдөг.

Саарал өнгө – төгс суурь өнгө

Хар өнгө хэт их ялгарлыг, цагаан өнгө хэт их гялбааг бий болгох үед саарал өнгө нь энэ хоёрын төгс нэгдлийг бий болгодог байна. Саарал өнгө өөрийн гэсэн өвөрмөц мөн чанар багатай боловч сөрөг уур амьсгалыг бий болгодоггүйгээрээ онцлог. Саарал өнгө нь төгс суурь өнгө бөгөөд энэ нь эргэн тойрныхоо эд зүйлсэд төгс орчныг бүрдүүлж өгдөг. Саарал өнгө нь архитектур, интерьер дизайн, хувцас загвар хэрэглэгчийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд маш өргөн хэрэглэгддэг өнгө юм. Саарал өнгө нь маш дэгжин өнгө бөгөөд ялангуяа мөнгөлөг, хөнгөн цагаан гадаргуунуудад маш сайн нэгдлийг бий болгодог суурь өнгө юм. Цайвар саарал өнгө нь ажлын ширээний тавцанд төгс зохицдог байна. Энэ нь цав цагаан өнгө шиг хүчтэй анхаарал татахуйц гэгээлэг тусдаггүй ч ажлын байранд тодорхой хэмжээгээр гэрэл гэгээг нэмж өгч байдаг. Сүүлийн үед энэхүү саарал өнгө нь интерьер дизайны бүхий л хэмжээсүүдэд нийтлэг хэрэглэгддэг гол өнгөнүүдийн нэг болж байна.
Харин бусад өнгөнүүдийн тухайд, тухайлбал модны ширхэгийн зураглалыг ил харагдуулсан хийцтэй тавилга бол бүх үеийн туршид сонгодог загварт тооцогдсоор ирсэн бөгөөд өнгөний хүний сэтгэхүйд нөлөөлөх нөлөөлөлд нийцүүлэн модны төрөл, түүнд өгөх өнгөний тусгалыг шийдэж өгдөг. Гэтэл хөх, нил ягаан мэтийн идэвхгүй өнгөнүүд нь уйтгар гунигтай сэтгэгдэл төрүүлдэг учир идэвхтэй ажлын орчинд тохиромжгүй байдаг.

No Comments »

Сэтгэгдэл хараахан байхгүй.

Leave a comment